“Үйлдвэрчний Эв Нэгдэл нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай С.Баяраа нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2019 оны есдүгээр сарын 24-ний өдөр хянан хэлэлцлээ. Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.