Яармагийн замын явган зорчигч нарт зориулсан гэрлэн дохио бүхий гарцаар гарах явган зорчигч өөрөө удирддаг гэрлийн товчлуур ажиллаж эхэллээ.
Уг товчлуурыг явган зорчигч гарцаар гарах үедээ дарахад ямар гэрэл асаж байгаагаас байгаагаас шалтгаалан 15-20 секундийн дараа ногоон гэрэл асч зам хөндлөн гарах боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл энэ товчлуур нь явган зорчигч байхгүй тохиолдолд ч хориглосон улаан гэрэл асаж хөдөлгөөнийг саатуулдаг байсныг өөрчилж явган зорчигч ирсэн тохиолдолд өөрсдөө асаах боломжтой болж байгаа юм.
Энэхүү зохион байгуулалтыг хийснээр замын хөдөлгөөний эрчим нэмэгдэж, жолооч нар шаардлагагүй зогсолт хийхгүй болж байна. Гэрлэн дохионы товчлуурыг Яармагийн гүүрээс Нисэхийн тойрогт байрлах зургаан гарцны уулзварт байрлуулсныг Замын хөдөлгөөний төлөвлөлт,зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.