tetgeleg-erdenes-tawan-tolgoi-2019

“Эрдэнэс-Тавантолгой” ХК тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

“Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн боловсролын салбарыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд жилдээ тэтгэлэгт хөтөлбөрөө 7 дахь жилдээ зарлаж байна.

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН НЭРЭМЖИТ “ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР” 2019-2020 /Улсын хэмжээнд/

Дэмжигч байгууллага

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Дээд боловсролын бодлогын газар

Тавигдах шаардлага:

Дараах мэргэжлийн чиглэлээр суралцаж буй магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрийн 2, 3, 4-р курсын өдрийн ангийн оюутан байх. Үүнд:

  • – Уул уурхайн ашиглалтын технологи
  • – Геологи
  • – Уул уурхайн менежмент
  • – Маркшейдер
  • – Ашигт малтмалын баяжуулалтын технологи
  • – Уурхайн машин тоног төхөөрөмж
  • – Уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт
  • – Агрономи
  • – Хөрс судлал, агрохими
  • – Ойн иженер
  • – Экологи, байгаль хамгаалал
  • – Байгаль орчны нөхөн сэргээлт
  • – Цахилгааны инженер
  • Сурах хүсэл эрмэлзэл өндөртэй, анги хамт олноосоо сурлагын амжилтаар манлайлсан, сурлагын голч дүн 3.2 болон түүнээс дээш байх;
    – Нийгэм олон нийтийн ажил, урлаг спортын тэмцээн бусад арга хэмжээнд оролцсон байх;
  • – Бусад тэтгэлэгт хөтөлбөрүүдэд давхар хамрагдаагүй байх;

Бүрдүүлэх материал:

  • – Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн албан ёсны тодорхойлолт болон дүнгийн хуулбар;
  • – Уралдаан тэмцээнд оролцож, сурлагын амжилт болон урлаг, спортоор гаргасан амжилтыг гэрчлэх материалын хуулбар;
  • – Иргэний үнэмлэхийн хуулбар 1 хувь, 1 хувь цээж зураг;
  • – Оюутны тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл 1 хувь;
  • – 500-аас дээш үгтэй “Эх орны хөгжилд миний мэргэжил” сэдэвт эссе.

Материал хүлээн авах:

Материалыг 2019.08.22-2019.09.20-ны өдрийн 17.30 цаг хүртэл “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ресепшн дээр хүлээн авна.

Оффисын хаяг: Финанс төв, Жигжиджав-8, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, 15160, Монгол улс.

Жич: Хугацаа хоцорсон болон дутуу бүрдүүлсэн материалыг хүлээн авахгүй. Материалыг нэгтгэн дугтуйнд хийж хүргүүлнэ үү.

Холбоо барих:

Дараах цахим хаяг, утсаар хариуцсан ажилтантай холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Утас: 976-75055555 /707/

976-99180200

Цахим хаяг: [email protected]

Leave a Reply