Бяцхан биедээ баймгүй их хүч гарган, ЦҮНХ ээ дааж ядан алхах сурагчид олон харагддаг. Тухайн хүүхдийн биеийн жингээс хамаарч, цүнхний жинг тогтоодог ажээ. Энэ талаарх товч мэдээлэлтэй танилцаарай.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжид сурагчын цүнх нь тухайн хүүхдийн биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй жинтэй байдаг аж. Манай улсад одоогоор сурагчдын цүнхний жинд тавих стандарт гэж байдаггүй. Тиймээс ДЭМБ-аас гаргасан зөвлөмжөөр бол 25 кг жинтэй хүүхэд байлаа гэхэд гурван кг, 25-35 кг жинтэй хүүхдэд 4.5 кг ч юм уу цүнх үүрүүлэх хэрэгтэй гэсэн норм бий.
Энэ нормын дагуу эцэг, эхчүүд хүүхдээ сургуульдаа явах үед цүнхийг нь байнга шалгаж, зайлшгүй хэрэгтэй сурах бичиг, хэрэгслийг нь л өгч явуулж хэвших хэрэгтэй. Хүүхдээ сургуульд нь хүргэж өгч, авахдаа ч мөн адил аль болох өөрсдөө цүнхийг нь тээж явдаг байх нь чухал.
Цүнхний жинг хэтрүүлснээр хүүхдийн эрүүл мэндэд нь маш муу нөлөөтэй.
Нэгдүгээрт, хүнд цүнх авч явахад хүндрэлтэй.
Хоёрдугаарт, өсөлт, нурууны хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй
Гуравдугаарт, бөгтөр болох магадлалтай байдаг. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдийнхээ цүнхний жинг үзэж байгаарай.