huuhduud-tsahim

Цахим хэрэглээг хязгаарлах нэрийн дор, мэдээллээс ХОЦРООЖ болохгүй!

Одоо цагт хүүхдүүд дижитал төхөөрөмжүүдээс салахаа байжээ. Хэдийгээр эцэг эх нь компьютер, ухаалаг гар утас эсвэл таблетын дэлгэцийн өмнө бага цаг зарцуулах хэрэгтэй гэж хэлдэг боловч үр дүн тйим ч сайн биш.

Түүгээр ч зогсохгүй хүүхдүүд ангийнхаа хүүхэд эсвэл найзтайгаа сошиал сүлжээ ашиглан харилцахыг бодит харилцаанаас илүүд үзэх болсон.Таны хүүхэд хэдэн цагийг утастайгаа эсвэл компьютерын ард өнгөрөөж байна вэ. Ингээд технологийн хэрэглээ хүүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлж буй талаар мэдээлэ хүргье.

~Интернет тоглоомд донтогчийн тоо улам нэмэгдсээр байна~

Интернет тоглоомд донтох байдал яаж харагддаг вэ? Хүүхэд интернет тоглоомд донтсоноос болж бие физиологи болон оюун санааны хувьд ямар сөрөг нөлөө үзүүлэх талаар сайтар хэлж, тайлбарлахдаа гол анхаарлаа хандуулах нь чухал. Тэднийг айлгаж, загнаж, зэмлэх хэрэггүй, үүнтэй нэгэн адил үүсэж болох эрсдэлийг ч бас хүүхдэд тайлбарлаж өгөх нь зүйтэй.

Хэрэв таны хүүхдэд интернет тоглоомд донтсон шинжүүдээс аль нэг нь илэрсэн бол тэр даруй хүүхдээсээ төхөөрөмжийг хол байлгах хэрэгтэйг анхаарна уу. Илэрч болох түгээмэл шинжүүд:

  • Муухай ааш зантай болох
  • Уурлах болон сэтгэлээр унах нь ихсэх
  • Зүрхний хэмнэл нь нэмэгдэх
  • Ганцаардах болон айж эмээх
  • Догшин ширүүн болох
  • Толгой өвдөх

Эцэг эхчүүд юу хийх ёстой вэ? Гар утсаа нуух, компьютерынхоо нууц үгийг солих эсвэл хүүхдийн төхөөрөмжтэй харьцах цагийг хязгаарлах аргууд бол хамгийн энгийн нь, гэхдээ зарим нөхцөлд тодорхой хэмжээнд үр дүнгээ өгнө. Ерөнхийдөө төхөөрөмжийг удаан хугацаанд хэрэглэснээр үүсэж болох эрсдэлийг хүүхэдтэйгээ сайтар ярилцаж, түүнд тайлбарлаж өгөх нь хамгийн зөв арга зам юм.

Өөр бусад авч болох арга хэмжээнүүд:

  • Төхөөрөмж хэрэглэх хугацааг хязгаарлах
  • Орондоо орохоос нэг цагийн өмнө хэрэглэхгүй байх тал дээр зөвшилцөх
  • Хүүхдийн анхаарлыг татахгүй байх газар компьютероо байрлуулах
  • Хүүхдийн интернет болон апп ашиглаж байгаа байдлыг тогтмол тэмдэглэх
  • Интернетийг буруу байдлаар ашиглаж байгаа бол зарим сайт болон вэб хөтчийг идэвхгүй болгох
  • Хүүхдийг өөр зүйлд анхаарлаа хандуулахад хүргэх
  • Сошиал сүлжээний эрсдэлийн талаар анхааруулах
  • Ямар нэгэн танихгүй хүнтэй холбоо тогтоосон бол тэр даруйд нь эцэг эхдээ хэлэх ёстой талаар хүүхдэдээ сануулах

Хамгийн чухал зүйл:

Насанд хүрэгчид ч гэсэн мөн ялгаагүй, хүүхэдтэйгээ адилхан төхөөрөмж, интернет зэргийг бага цагаар ашиглах хэрэгтэй. Учир нь хүүхэд бүр эцэг, эхээсээ үлгэрлэдэг шүү дээ. Тэднээс сүүлийн үеийн технологийн мэдээний талаар чөлөөтэй асуу. Дараа нь түүнд ямар хор хөнөөлтэй болохыг нь учирлаж хэл. Хамгийн чухал дүрэм бол хүүхдийнхээ интернетийн хэрэглээг хязгаарлах нэрийн дор орчин үеийн мэдээ мэдээллээс ангид байлгаж болохгүй бөгөөд та өөрөө хүүхдэдээ зөв үлгэр дуурайлал үзүүлээрэй!

Leave a Reply