Хүүхэд ярьж сурах хүртэл, тэд яг өөр ертөнцөөс ирсэн харь гарагийн хүн шиг өөрийн гэсэн хэл, дохио зангаа ашигладаг. Эцэг эхчүүд хүүхдээ ойлгохын тулд тэдгээр үйл хөдлөл, дохио зангааг тайлж унших гэж багагүй зүдрэх нь бий.
Хөлөө идэвхтэй хөдөлгөх. Инээнгээ хөлөө хөдөлгөх, энэ бол хүүхэд хэн нэгнийг харсандаа баяртай байгаа бөгөөд тухайн хүнтэй харилцахад бэлэн байгааг илтгэнэ. Хэрэв хүүхэд онцгүй ааш гаргавал хэн нэгэн түүнд таалагдахгүй байна гэсэн үг. Магадгүй өрөө хэтэрхий халуун эсвэл живх нь бохирдсон байж ч мэдэх юм.
Нуруугаа нуман хэлбэртэй болгох. Хэрэв хүүхдийг хөхүүлж байхад ийм зүйл ажиглагдвал энэ нь хүүхдийн хэвлий эсвэл цээж хэсгээр хөндүүрлэж, өвдөж байгаатай холбоотой байдаг.
Чихээ барих. Хэрэв хүүхэд тайван байгаа бол нүдэндээ харагдсан бүх зүйлийг барих гэж хичээдэг. Харин хүүхэд уйлаад хэвийн болохгүй байвал чихийг нь шалгаарай.
Нүүрээ буруулах. Энэ нь хэн нэгэн түүний орон зайд халдах үед дургүйцлээ илэрхийлж байгаатай эсвэл хүүхэд хүрээлэн буй орчинтойгоо танилцахыг хүсэж байгаатай холбоотой. Ийм нөхцөлд түүнд саад хийх хэрэггүй!
Өвдгөө гэдэс рүүгээ чангалах. Хоол боловсруулах эрхтэнд асуудал үүссэн байна гэж ойлгож байна. Хүүхдийг хөхүүлсний дараа хэвлий орчмоор зөөлөн хатгуулж өвдөх тохиолдол бий.
Алгаа дэлгэх. Энэ нь хүүхэд цатгалан байгааг илэрхийлэх бөгөөд дэлхий ертөнцтэй танилцахад бэлэн байгааг давхар илтгэнэ. Хүүхэд алгаа дэлгэсэн байвал та түүнтэй тоглож болно.
Нударгаа зангидах. 3-4 сартай хүүхдүүдэд энэ шинж тэмдэг ажиглагддаг. Гэхдээ заримдаа энэ үйлдлийг хүүхдүүд стресстэх, өлсөх болон түгшиж эхлэх үедээ гаргадаг байна.
Хуруугаа хөхөх. Хэрэв та хүүхдээ саяхан хөхүүлчихсэн байхад тэр гараа зангидаж, хуруугаа хөхвөл түүнийг яаран дахиж хөхүүлэх гэсний хэрэггүй. Ихэнх тохиолдолд хүүхдүүд унтахын өмнө тайвширч, тайтгарах үедээ ингэх нь бий.
Таны хүүхдийнхээ дохио зангааг тайлж унших, ойлгох үед таны хүүхэд аз жаргалтай болдог бөгөөд энэ нь түүний хувийн зан чанарыг ойлгож мэдэхэд танд тусална. Хэрэв таны хүүхдэд олйгоход хүндрэлтэй, өөрийн гэсэн онцгой дохио зангаа байдаг бол та бидэнтэй хуваалцаарай. Учир нь танд бусад эцэг эхчүүд туслахад бэлэн байх болно.