blonde smiling sister play in a garden

Хүүхдийн дархлааг дэмжих хүнсүүд

Цэцэрлэг,сургуулийн хүүхдийн гол асуудал нь дархлаа сулрах, ханиад томуу хүрэх, харшилын асуудал байдаг. Сайн муу нь мэдэгдэхгүй олон витамин дунд толгой тань эргэж байвал энгийн аргаар хүүхдийн дархлааг дэмжих аргыг хүргэж байна.
 
БАЙГАЛИЙН ЗЭРЛЭГ ЖИМС ХЭРЭГЛЭХ:
Байгалийн зэрлэг жимснүүдэд хүний биед хэрэгтэй антиоксидант агуулагддаг бөгөөд энэ ашигт бодис нь эд эсийн үйл ажиллагааг идэвхижүүлдэг юм. Мэдээж зэрлэг жимсний шүүсийг халуун бүлээнээр нь хүүхдэдээ тогтмол уулгаснаар ханиад томуунаас сэргийлэх боломжтой.
Мойл. Хүүхдийн суулгалт, гэдэсний өвчний үед хамгийн сайн эм болдог бөгөөд буцалгаж, хандалж хэрэглэснээр хүүхдийн гэдсэнд өнгөр тогтоож, суулгалтыг зогсоодог байна.
Царван. Хоолойн өвдөлт, улайлтын үед хандалж хоолойгоо зайлж хэрэглэж болно. Хэрвээ царвангийн гашуун амтнаас болж хэрэглэж чадахгүй байвал гаднаас нь царвангаар боож болдог
Аньс, чацаргана нь витамин C-р баялаг тул ханиадны эхэн үе болон, ханиаднаас урьдчилан сэргийлэх зорилгоор бүлээсгэж хэрэглээрэй.
Чихэр өвс. Цэртэй ханиалганы үед чихэр өвсийг хандалж хэрэглэх нь маш үр дүнтэй юм. Гэхдээ цэр ховхлох зориулалттай тул 16 цагаас өмнө аль болох өглөө хандалж уухыг зөвлөж байна.
НАРАНД БИЕИЙГ НЬ ЭЭХ
Наранд биеийг нь ээснээр хүүхдэд хамгийн хэрэгтэй D амин дэмийг тодорхой хувиар авах боломжтой юм. Энэ нь шөнө бөх унтуулах, ясыг нь бэхжүүлэх, дархлааг нь дэмжих олон талын ашиг тустай.
Зуны халуун өдрүүдэд нарших тохиолдол маш элбэг байдаг. Наршсан үед үд дундын наранд бүлээсгэсэн усыг уух нь хорыг гадагшлуулдаг байна.
Хүний биен доторх Д витамин нарны гэрэлд нийлэгждэг бөгөөд хамгийн тохиромжтой цаг нь үдийн 11 цаг юм. Энэ цагт хүүхдийнхээ биеийг наранд ээх, наранд бүлээлгэсэн усаар шавших, салхинд гаргах, гадаа тоглуулахад хамгийн тохиромжтой юм.
ЦАГААН ИДЭЭ
С, А, В1, В2, Е, РР, Са гэх мэт биеийн дархлааг дэмжих, ясны сийрэгжилтээс сэргийлэх, хүүхдийн цус багадалт, тамир тэнхээ сульдах зэргээс сэргийлэх гэх мэт маш олон төрлийн ашиг тустай бүтээгдэхүүн бол цагаан идээ юм. Хүүхдийн дархлааг дэмжихэд цагаан идээг хэрэглэх хэдэн аргыг орууллаа
Урьдчилан сэргийлэх болон, ханиадны үед аарцны ундааг бүлээсгэж хэрэглээрэй.
Цагаан идээг хүнсэндээ хэрэглэхээс гадна зуны халуун өдрүүдэд айргаар биеийг шавших нь өвөл, намар ханиад хүрэхээс сэргийлж, дархлаа тогтоож борогшуулах хамгийн сайн арга юм.
МОНГОЛ УЛАМЖЛАЛТ АРГА
– Хар цайнд оруулах
– Шар сүүгээр шавших
– Сүүлэн тосоор тослох

Leave a Reply