howd-aimag

Ховд аймгийн ЗДТГ-т менежментийн тогтолцооны гэрчилгээ олгов

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар үйл ажиллагаандаа Олон Улсын Чанарын менежментийн тогтолцооны /ISO 9001:2015/ /MNS ISO 9001:2016/ стандартыг шаардлагын дагуу нэвтрүүлсэн тул Төрийн үйлчилгээний стандартын шаардлага хангасан батламжийн гэрчилгээ олголоо.

Уг стандартыг нэвтрүүлснээр байгууллагын бүтэц, зохион байгуулалт, ажлын уялдаа холбоо сайжирч, төрийн албан хаагчдын сахилга бат дээшлэн, ажлын давхардалгүй, албан бичиг хөтлөлт эмх цэгцтэй болох ач холбогдолтой. Түүнчлэн төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэж, иргэдийн болон албан хаагчдын сэтгэл ханамж нэмэгдэх нөхцөл бүрдэх юм.

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар чанарын менежментийн тогтолцооны олон улсын стандартыг нэвтрүүлэхэд “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ зөвлөх үйлчилгээ үзүүлж, “Монсертф” ХХК баталгаажуулсан бөгөөд гэрчилгээ нь 2024 он хүртэл хүчинтэй юм.

Leave a Reply