Ханасан тос буюу маргарин судас нарийсгадаг

Ургамлаас гаргаж авсан шингэн тосыг химийн урвалд оруулж, хатуу хэлбэртэй болгодог учраас маргарин нь химийн урвалаар гаргаж авсан бүтээгдэхүүн юм. ДЭМБ-аас анх хүн өдөрт хоёр граммаас илүү транс өөх хэрэглэхгүй байхыг зөвлөж байсан ч 2009 оноос хойш транс өөхийг хоол хүнсэндээ огт хэрэглэхгүй байхыг уриалсан байдаг. Транс тос нь хүний биед орохоороо гарахдаа амаргүй байдаг. Ялгаралт мууддаг. Хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа өөхний бодисын солилцоонд гацаа үүсгэдэг. Нэг ёсны сайн өөхний орон зайг эзэлдэг. Үүнээс болж судас нарийсаад ирэхээр даралт ихсэх өвчин, хагас бөглөрөөд эхлэхээр цусан хангамжийн дутагдал, бүрэн тагларахаар шигдээс, хагарахаар харвалт гэж нэрлэж байна. Жирэмсэн эхчүүд хэрэглэвэл төрж байгаа хүүхдийн бодисын солилцоонд нөлөөлдөг.

Leave a Reply