huuhdiin-humuujil

Тэднээс шаардах бус санал тавь

Таны санаандгүй хэлсэн тоомжиргүй үгс хүүхдийг сэтгэл санаагаар унагах аюултай. Монголд хүний сэтгэл санааны хохирлыг анхаардаггүйгээс болж сэтгэл санааны хүчирхийлэл их үйлдэгддэг байна.

Өнөө үед хүн бүр хүчирхийлэгч болж байгаа ч нөгөө талаараа хүчирхийллийн золиос болох болжээ. Хэн нэгний сэтгэлийн амар амгаланг үймүүлж хэлсэн үг, доромжлол бүр хүчирхийлэл юм. Нэгэнт бие хүн болж төлөвшсөн үг дааж, үгэнд эмзэглэхээ больсон танаас илүү таны хүүхэд илүү эмзэг гэдгийг анхаараарай.

Хүүхдүүд төлөвшиж амжаагүй учир таны хэлсэн үг бүрт дүгнэлт хийж , тунгаах чадварт суралцаагүй байдаг байна. Үүнийг ид, үүнийг өмс” гэж шаардахаас л эхэлнэ. Энэ үед зөвхөн нэг талын эрх ашиг, сонирхол, хүслээр гэр бүлийн харилцаа явагдаж байдаг. Энэ нь та хүчирхийлэл үйлдэж буйн нэг хэлбэр. Хүүхдийг зэмлэхээс өмнө ярилц бас дахин ярилц гэдэг үг байдаг.

Харилцан яриа хүүхдэд зэмлэхээс илүү үр дүнтэй. Хүүхдээ ойлгоход танд ч үр  дүнтэй. Та хүүхдээ хэр мэддэг вэ? Сайн мэддэггүй байвал та ярилцаж үзээгүй байгаа хэрэг.

Судалгаанаас үзэхэд дарангуйлалд өссөн хүүхдээс өөрийн үзэл бодолгүй, үзэл бодолдоо үнэнч биш, өөртөө итгэлгүй нэгэн эсвэл бусдыг дарангуйлагч өөрийн хүсэл зоригийг тулган хүлээлгэгч болсон байх нь элбэг байдаг байна.

Хүчирхийлэл хүчирхийллийг төрүүлдэг учир та хэн нэгний ялангуяа хүүхдийнхээ талаас аливааг бодож анхнаасаа ухамсарт байдлыг суулгаж чадвал дараа ойлголцоход ч илүү амар болох юм.

Байнгийн харилцан ойлголцол хүүхдийг зөв хүн болгож хүмүүжүүлдэг.

 Таны хүүхэд бол таны ирээдүй.

No Responses

  1. press-service 2019.02.20

Leave a Reply