huuhdiin-togloom

Таван настай хүүхдийн зан чанар нь…

Таван настай хүүхэд тань дараа жил сургуульд элсэн орох учраас хөгжлийн нь явцыг улам сайн ажиглан дэмжлэг хэрэгтэй асуудал бий эсэхийг эртнээс илрүүлээрэй. Эцэг эхчүүд 5 настныхаа дараах шинжүүдийг нь ажиглан шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн хүнд хандаж болох юм.

  • Хүүхэд өөрөө ургуулан бодсоноороо зураг зурж чадаж байна уу?
  • Улаан, шар, ногоон болон цэнхэр зэрэг өнгө ялгаж чадах уу?
  • Ярихдаа авиа үсгүүдийг зөв дуудаж байна уу?
  • Жорлонд бие засаж чадах уу?
  • Хүүхэд цэцэрлэгтээ, эсвэл өдөр өнжүүлэх газарт бүлгээр тоглох дуртай эсэх.
  • Бусадтай санаа бодлоо чөлөөтэй хуваалцаж, амьтан, цэцэг зэрэгт дуртай байна уу?

Эдгээр шинжийг нь ажиглаад өөрсдөө анхааран хөгжүүлж чадахааргүй, эсвэл онцгой өөр шинж илэрвэл эмч, мэргэжилтэнд хандаарай.

Leave a Reply