Бангладешийн иргэн, 20 настай Арифа Султана гэх эмэгтэй нэг сард хоёр удаа амаржжээ. Тэрээр өнгөрсөн 2-р сарын сүүлээр эхлээд нэг хүүгээ төрүүлж, дараа нь 26 хоногийн зайтай дахиад ихэр хүүхэд төрүүлэн, охин хүү хоёртой болсон байна.
Эмч нар Арифаг эхний удаа амаржихад нь үзлэг хийгээд тэрээр жирэмсэн хэвээр байгааг нь олж тогтоосон байна. Ингэхдээ залуу эмэгтэй хоёр савтай болж тааран, хүүхдүүдээ тус тусад нь тээж байгааг нь мэдсэн байна. Ийнхүү Арифа Султана гэх бүсгүй сарын зайтай хоёр удаа амаржиж, нийтдээ 3 хүүхэдтэй болжээ.
Улмаар эмч нар бүсгүйг хяналтанд авч, 3-р сарын 21-нд Арифа сарын дотор 2 дахь удаагаа амаржиж, хүү охин ихрүүдээ керасов хагалгаа хийлгэн төрүүлсэн байна.
Анагаах ухааны түүхэнд хоёр савтай эмэгтэй, сав тус бүрдээ жирэмсэлсэн тэр бүү хэл нэгэнд нь ихэр хүүхэдтэй байсан тохиолдол байсангүй гэж онцолжээ. Сингапурын эх баригч эмч, доктор Кристофер Энг энэ талаар ярьж, магадгүй Бангладешийн эмэгтэй гурван эсээс жирэмсэлж, улмаар 3 хүүхэд хоёр савандаа зэрэг тээсэн байна гэсэн байна.