girl

Охидын нөхөрлөл

Залуучууд яаж ч зодолдож, юу ч гэж бие биенээ хэлсэн маргааш инээлдээд явж байгаагаа жинхэнэ найзууд хэмээн тодорхойлдог. Харин охидууд жинхэнэ найз байж чаддаггүй гэж шүүмжлүүлдэг. Учир нь ялихгүй юман дээр маргалдсанаа бие биенээ араар нь муулж, харьцаа нь тэр чигээрээ удвал дараа таарахдаа нэг нэг рүүгээ муухай харалцаад зөрөх жишээтэй.

Тэгвэл үгүй. Тийм зүйл байж болох ч охидууд жинхэнэ нөхөрлөж чаддаг. Учир нь нөхөрлөл маань дахиад олон олон жил үргэлжилнэ гэдгийг баттай нотолдог шалтгаанууд байдаг. Тэд чиний жинхэнэ нөхөд мөн л бол дараах чанарууд заавал байгаа.

Муудалцсан ч тэд чамайг хайрласан хэвээр л байдаг. Охидууд бидэнд муудалцах шалтгаан олон байдаг, нээрээ шүү! Ядаж бүгдээрээ амархан гомдож, амархан баярладаг “эргэх” холбооны системтэй эмзэгхэн улс. Гэсэн ч муудалцаж, дахиж уулзахыг хэсэгтээ хүсэхгүй болтлоо хагаралдсан ч нэгнийхээ царайг харах төдийд л зөөлөрч, дорхноо бууж өгөхийг хүсдэг шүү дээ. Эртээд болсон хэрүүл маргаанаас илүүгээр өчигдөр тохиолдсон сонин сайхнаа ярих л чамд чухал.

Зaлуучууд ч нөхөрлөлийг чинь сүйтгэж чадахгүй. Хоёр сайн найз минь жилийн зайтай нэг залуутай үерхсэн юм. Хоёулаа удаан, хоёулаа гүнзгий харилцаа. Тэднийг уулзуулчхаад хоорондоо үг солилцохыг ч хүсэхгүй байх даа гэж бодтол яасан гэж санана. Хоёр хөөрхөн минь бие биенээ тэврээд асгартлаа уйлсан юм. Үл ойлголцлоос болоод уулзах ч гүй явсаар нэгнээ дэндүү санасан нь тэр байж. Одоо тэдний хэнийх нь ч амьдралд нөгөө залуугийн оролцоо байхгүй. Жинхэнэ найзуудын нөхөрлөлийг ямар ч эр хүн эвдэж чаддаггүй юм.

Гуравдагч этгээд та нарыг эвлэрүүлэх гэж оролцоно. Нөхөрлөл нь эргэн тойрныхонд чинь ч алдаж болохгүй үнэ цэнэтэй санагддаг болохоор хэн нэгэн гуравдагч этгээд та нарыг эвлэрүүлэхээр хичээж буй нь тэр юм.

Хол зай, урт цаг хугацаа асуудал биш. Хэчнээн хол байсан ч, хэдэн жилийг тусдаа үдсэн ч эргээд уулзахад өчигдөрхөн салсан мэт дотно мэдрэмж бол та хоёрынх. Яагаад гэвэл сайн найзынх нь зүрхэнд чиний тасалгаа нэгэнт байрласан л бол хаалгыг нь хэдэн ч удаа хаасан гэсэн эргээд онгойхдоо тун амархан байдаг.

Дээрх шинжүүд байхгүй, та нарын нөхөрлөл нөхөрлөл биш юм шиг санагддаг бол магадгүй бурхан чамайг ганцаараа өөрийгөө бүрэн дааж авч явна гэдэгт үнэхээр итгэдэг болохоор л тэр байх. Сайн найзын туслалцаа, дэмжлэггүйгээр ч чамайг хүчирхэг нэгэн байна гэж хүлээлгэсэн түүний итгэлийг бүү алдаарай.

 

Leave a Reply