Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан сурч хүмүүжих орчны аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалтыг нийслэлийн хэмжээнд эрчимжүүлээд байна.
Хяналт, шалгалтыг НОБГ болон дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид зохион байгуулж, сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийн гадна болон доторх орчин, зам талбайн аюулгүй байдалд шалгалтыг явуулж байна.
Хяналт шалгалтаар аврах зам гарцыг хааж эд зүйл хураасан, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн ашиглалтын бэлэн байдлыг хангуулаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрч байгаа тул илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.