МХБ: “Хорго Хайрхан” ХК-ийн арилжааг түр зогсоогоод байна

“Хорго Хайрхан” ХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар “Монгол даатгал” ХХК-ийг өөртөө нэгтгэн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахаар болсон асуудлыг Санхүүгийн Зохицуулах Хорооны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн компанийн нэгтгэх үйл ажиллагаа болон оноосон нэр өөрчлөхийг зөвшөөрч, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулсныг бүртгэсэн байна.

~”Хорго Хайрхан” ХК-ийн арилжааг түр зогсоогоод байна~

Уг шийдвэртэй холбогдуулан Улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 16-ний өдрийн 88 тоот албан шаардлагаар өмчлөх эрхийн бүртгэлд өөрчлөлт оруулах үйл ажиллагаа “ҮЦТХТ” ТӨХХК-д бүрэн хийгдэж дуусах хүртэлх хугацаанд тус үнэт цаасны арилжааг түр зогсоолоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Leave a Reply