Орц: 4 хүний порц
- -4 ш тахианы гуя
- -2ш сонгино
- -1/2 литр кока кола
- – 2 ш саврын навч
- – давс , перец
Хийх арга:
Сонгино арилгаад урт бүдүүн хэрчинэ Тахианыхаа гуяыг нэг саванд хийгээд сонгино , лаврын навч , давс, перц хийнэ тэгээд дүүртэл нь кока кола хийгээд дөрвөн цаг байлгана.
Дөрвөн цагийн дараа тахианы гуяа шарах шүүгээнд хийхэд зориулагдсан шилэн саванд хийгээд шүүснийх нь талыг хийгээд 200С -т 15-20 минут болгоно тэгээд гаргаж ирж шүүсээр нь гуяа норгоод буцааж хийгээд температурын багасгаж 180С -т 30-40минут шарна шаардлагатай бол үлдсэн шүүснээс хийж болно.
Болгож буй шүүснээсээ тахианыхаа гуя дээрээс хийж норгоод байвал тахианы гуя илүү гоё шарагдана.