hun-aminii-hereg-gowialtai

ГОВЬ-АЛТАЙ: Төрийн алба хаагч учир битүүлэг амиа алдсан байдалтай олджээ!

Говь-Алтай аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт ажилладаг байсан 30 настай Б өнөөдөр үүрээр автомашиндаа нас барсан байдалтай олдсон гэдэг мэдээлэл цацагдаад байгаа. Энэ асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн ажилтан М.Мөнхшүр дөнгөж сая /2020.02.19/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өнөөдөр өглөө үүрээр 04.20 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөн булаг суманд иргэн автомашиндаа нас барсан гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байдаг. Хэргийн газар цагдаагийн албан хаагч нар ажиллахад 30-н настай Б гэгч эмэгтэй нас барсныг тогтоосон, шалгалт үргэлжилж байна. Урьдчилсан байдлаар аймгийн Засаг дарга, удирдлагууд болон нэр бүхий хүмүүс аймгийн Засаг даргын өрөөнд нь архи уусан байж болзошгүй тухай мэдээллийг шалгаж байна. Нас барсан шалтгаан нөхцлийг тодруулахаар шүүх эмнэлэг мөн ажиллаж байна” хэмээв.

Leave a Reply