Дэлхий даяар тархсан цар тахал коронавирусийн эсрэг амь насаа үл хайрлан ажиллаж байгаа аймгийн эмч, сувилагч, тусгай үүргийн ажилчдад болон тусгаарлагдсан иргэдэд тусламжийн гараа сунгах хандивын аяныг Нутгийн зөвлөлөөс явуулж байгаа билээ. Өнөөдөр /2020-03-30/ тус хандивын аянд нутгийн бөхчүүд, тамирчид нэгдэж, 10 ш хамгаалалтын хувцас, 300 ш нэг удаагийн маск, 200 ш нэг удаагийн бээлий, 10ш гар ариутгагч хандивлав.