daws

Багачуудын давсны хэрэглээг хэрхэн багасгах вэ?

Ямар ч насны хүүхдэд давстай цай өгөхгүй. Давс бол амтанд нь ордог бүтээгдэхүүн. Иймээс түүний амтанд оруулахгүйн тулд хүүхдээс нь эхлэн бага хэрэглэх хэрэгтэй.

Хүүхэд үеэсээ давс бага хэрэглэж дадаагүй бол насанд хүрээд давс бага хэрэглэж сурах нь хэцүү асуудал болдог. Хүүхдүүдээ хожим нь ийм хэцүү байдалд оруулахгүйн тулд багаас нь давс багатай хоол өгч дасгах хэрэгтэй. Давс их хэрэглэж сурснаар хожим нь цусны даралт ихсэх, ясны сийрэгжилт болон ходоод гэдэсний эмгэгт хүргэх сөрөг нөлөөтэй.

Давс багасгах аргууд:

  • Давсалсан, дарсан байцаа хэрэглэхгүй байх
  • Хоолны давсыг бага хийх, давс нэмэхгүй байх
  • Хүүхдэд давсгүй цай өгөхийн тулд хүүхдүүдийнхээ эрүүл мэндийн төлөө өөрсдөө давсгүй цай уух
  • Хоолны давсыг багасгаад хоолыг ургамлын гаралтай амтлагчдаар амтлах. Тухайлбал: халиар, жууцай, сонгино, гоньд, сармис, яншуй, чинжүү, хүнхээл, мангир, таана, лаврын навч г.м
  • Бэлэн гоймон, нөөшилсөн бүх төрлийн хүнс, утсан хүнс, давсалсан бяслаг, чипс, хуурай шөлнүүд, лаазалсан мах, хиам, зайдас зэрэг хүнсний хэрэглээг эрс багасгахад анхаарах
  • Давсалсан зууш, шарсан төмс, давсалсан самар, төрөл бүрийн давстай салат, үйлдвэрийн салат амтлагчдын хэрэглээг багасгах
  • Нийтийн хоолны газрын хоол давс ихтэй байдаг тул гадуур хооллох тоогоо багасгах
  • Дөрвөлжин шөл, соус, кетчупыг бага хэрэглэх

Leave a Reply