Бага ангид сурдаг сурагч хүүхдүүдтэй эцэг эхэд өгөх зөвлөгөө. Энэ насны хүүхдүүд бүхнийг сонирхох насан дээрээ байдаг. Тийм учраас элдэв янзын зүйлс худалдаж авч идэх сонирхол дүүрэн байдаг. Тиймээс дараах зүйлсийг ойлгуулаарай.
- Бага ангийн сурагчид мэдээллийн хэрэгслээр сурталчилж байгаа, ялангуяа хонжвор амласан хүнс, хоолыг их сонирхож эцэг эхээсээ мөнгө авах нь их. Өөрөөр хэлбэл өсөх насны хүүхдийн хооллолтод зар сурталчилгаа их нөлөөтэй.
- Бага ангийнхан өөрийн дуртай, таалагдсан хүүхэлдэйн болон бусад киноны дүрүүдэд их хайртай байдаг тул тэдний эдэлж хэрэглэдэг юмс болон иддэг хоолонд нь дуртай байдаг. Тэд нь буруу хоолловол бас л дуурайна.
- Эцэг эх, эмч, багш нарын үгэнд оромтгой тул буруу сурталчилгаа хийхээс ямагт болгоомжил.
- Цай, ус зэрэг эрүүл унданд дургүй байх нь элбэг.
- Зурагт үзэнгээ, эсвэл компьютер тоглонгоо хооллох дуртай. Энэ нь түүндээ хэт анхаараад хэдий хэрийн хоол идэж буйгаа ч анзаараагүйгээс хэт идэх, эсвэл хоолонд дургүй болох зэрэг муу үр дагавартай.
- Хүүхдүүд хоолонд цадсан мэт мэдрэмж төрөнгүүт хооллохоо больдоггүй. Аяга тавгийг хоосортол идэх нь бий. Иймээс хоолыг хэт их хэмжээгээр аягалахгүй байвал зохино.