Тараг уг нь кальциар баялаг гээд хүний эрүүл мэндэд сайн хэдий боловч дэлгүүрт зарагдаж буй савласан йогуртууд харин биед сөрөг нөлөө ихтэй. Найрлагадаа маш их элсэн чихэр агуулдаг учраас тарагны өөрийнх нь ашигтай тослогийн хэмжээг бууруулдаг байна. Бие махбодын эрүүл мэндийг дэмждэг бичил биетэн пробиотик бактери тараганд агуулагддаг ч савласан тарагны хадгалалтын хугацааг уртасгаснаар ашигтай бактериудыг нь устгачихдаг байна. Тиймээс савласан бэлэн тараганд хүнд хэрэгтэй амин дэм барагтаа л байхгүй гэж ойлгож болох нь ээ.