Нийслэлийн ХУД-ийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Зөв хүүхэд-Зөв ирээдүй” дэд хөтөлбөрийн зорилтод хүүхдийн амьдрах, суралцах орчны аюулгүй байдлыг хангах талаар тусгасны дагуу нийтийн эзэмшлийн зам, тоглоомын талбай болон цэцэрлэг, сургуулийн аюулгүй орчныг бүрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байна.
Энэ хичээлийн жилд дүүргийн нийт сургуулийн 1 дүгээр ангид шинээр 5100 гаруй сурагч элсэн суралцаж байна. Эдгээр сурагчдад зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор цацруулагчтай үүргэвчний уутыг бага ангийн 5000 сурагчид гардуулан өгч, эцэг эхчүүдэд хүүхдийнхээ хараа хяналтыг сайжруулахыг уриаллаа.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар