Өнөөдөр хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг дэлхийн өдөр тохиож байна. Манай улс уг өдрийг 2008 оноос эхлэн албан ёсоор тэмдэглэж ирсэн.
Анх 1998 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг “Хүүхдийг зодож шийтгэхгүй байя” уриан дор АНУ-д тэмдэглэн, 2001 оноос бусад улс орнууд нэгдэн Oлон улсын өдөр болгон дэлхий нийтийн хэмжээнд үйл ажиллагаа зохион байгуулж эхэлжээ.
Энэ өдөр хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмээрээ эсэргүүцэж эцэг, эхчүүд хүүхдээ эерэг хүмүүжлийн аргаар буюу бие махбод, сэтгэл санааны хохирол учруулах, хүчирхийлэхгүйгээр хүмүүжүүлэх талаар хэлэлцдэг.