emee02

Эмээгийнхээ шарил дээр цэцэг тавихын тулд 7 настай хүү олон машин угаажээ

Их Британийн Сандерлэнд хотын долоон настай хүү Эштон Мюррей эмээгийнхээ шарилыг цэцгээр бүрхэх мөнгө олохын тулд автомашин угаахаар шийджээ. Хүү эцэг эхийгээ шалж, гэрийнхээ урд замын дэргэд “Машин угаана. 2 паунд” гэж бичээд гэр рүүгээ сум зааж “Би 7 настай” гэж бичсэн байна.

“Эхний 15 минут нэг ч машин ирээгүй тул хүү маань фэйсбүүк дээр зураг оруулж, зар тавья гэсэн. Ингээд пост оруулсны дараагаар хэдэн зуун сэтгэгдэл хөвөрч, хэдэн арван машин ирсэн. Хүү маань үнэхээр жаргалтай харагдсан. “Мерседес”-тэй нэг эмэгтэй ирээд хүүд маань 10 паунд өгөөд машинаа ч угаалгалгүй зүгээр яваад өгсөн” гэж хүүгийн эцэг өгүүлжээ.

Ингээд цаг хүрэхгүй шахам хугацаанд хүү 100 паунд олж, эмээгийнхээ шарилыг цэцгээр бүрхэх боломжтой болжээ. Гэвч эцэг эх нь “Эмээ чинь цэцэг тавих бус харин өөртөө хэрэгтэй юм авбал илүү их баярлах байсан” гэж хүүг ятгаснаар хэрэгтэй юмыг нь авч өгөхөөр болсон байна.

Leave a Reply