Бяцхан үрс маань маш олон цагийг хичээлийн ширээнийхээ ард өнгөрөөдөг. Бид хүүхдийнхээ өсөлт хөгжилд сандал ширээ гээч зүйл чухал нөлөө үзүүлдэг гэдгийг мэддэг байсан ч чухалчилж үздэггүй байсан нь үгүйсгэх аргагүй үнэн.
Ихэнх ширээ, сандал нь насанд хүрсэн хүмүүст зориулагдсан бөгөөд нурууны зөөлөвч нь хүүхдэд хэт өндөрдөх, мөн ширээ хэт өндөрдөх бэрхшээлүүд тулгарч хүүхдийн өсөлт хөгжилтөд муугаар нөлөөлдөг байна. Хамгийн гол нь хүүхэд маань зөв суух стандартын дагуу сууж чаддаггүй байна.
Тохиромжгүй өндөртэй ширээ сандал дээр хүүхдийг удаан суулгаснаар тулгуур эрхтэн болох нуруунд муугаар нөлөөлөхөөс гадна ойрын хараа муудах магадлал нэмэгддэг. Зөвхөн өсөлт хөгжилтөд нөлөөлөөд зогсохгүй анхаарал төвлөрөх чадвар, өөртөө итгэх итгэл болон зан төлөвт нь сөргөөр нөлөөлдөг болох нь тогтоогдсон байдаг.