oron-gergvi-hvvhdvvd

“Илрүүлэлт-2019”-ийн хүрээнд 192 хүүхдийг олж тогтоов

Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар хамтран гудамжинд ажиллаж, амьдарч байгаа хүүхдийг илрүүлэх, тэдэнд тусламж үйлчилгээ үзүүлэх “Илрүүлэлт-2019” арга хэмжээг зохион байгуулав.

Арга хэмжээний хүрээнд томоохон зах, худалдааны төв, олон нийтийн газар, хогийн цэгүүд, цахим тоглоомын газар зэрэг газруудаас эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналтгүй байж болзошгүй 20, хараа хяналт сул 159, хөдөлмөр эрхлэгч 3, гар дээрээс худалдаа наймаа эрхэлдэг 3, гуйлга гуйдаг 6, орон гэргүй, тэнэмэл нэг, нийт 192 хүүхдийг олж тогтоон, бүртгэжээ.

Үүнээс хүүхдийн асрамж, халамжийн байгууллагад хамруулах шаардлагатай 33 хүүхдийг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолбор, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст хүлээлгэн өгч хамтран ажиллаж байна.

Leave a Reply