Америкийн Иллинойс мужийн иргэн, мэргэжлийн үсчин Женель Уэкслер өөрийн ой ч хүрээгүй охиноо олонд танигдсан хамгийн бяцхан модель болгож чаджээ. Түүний охин Либерти Жейн сар ч хүрээгүй байхаасаа эхлэн Фрида Кало, Мадонна, 2-р Элизабет гэхчлэн олны танил, нэр хүндтэй хүмүүсийн дүрд хувирч эхэлжээ. Ээж нь бяцхан охиноо хүссэн дүр төрхөд хувирган, зургийг нь авч, цахим хуудсандаа байршуулах болсон байна.
Бяцхан Либерти охины зураг тэр даруй олонд хүрч, түүний дараа дараагийн хувиралтыг нь хүлээх болжээ. Женель охиноо ийнхүү хувирган өнөөдрийн байдлаар бараг 100-аад цомог, 13 мянган инстаграм дагалдагчтай болжээ.
Бяцхан модель охин Либерти өнөөдөр ердөө 8 сартай ч тэрээр нисэгч Амелия Эрхарт, дуучин Алиша Киз, хөтлөгч Опра Уинфри, Эллен де Женерес, Йоко Оно, Беназир Бхутто, Одри Хепберн, Жанна Д’Арк зэрэг олон нэр алдартай эмэгтэйчүүдийн төрхөд хувирчээ.