aav-eejee-hairlah

Биедээ тээсэн ачийг сэтгэлдээ тээж яв

“Багш таниас илүү бурхан гэж үгүй, Эцэг эхээс илүү ачтан гэж үгүй” хэмээн эцэг эхийн ачийг дурьдахуй номд бичсэнчлэн эцэг эхийн ачийг товчхон дурдвал  9,10 сар хэвлийдээ тээсэн.

Тээх хугацаандаа өөрөөсөө илүү үрээ эрүүл саруул төрүүлэхийн төлөө идэж уух дуртай зүйл, явдал хөдөлгөөнөө хязгаарлан байж хайрласан ачтан билээ та.

Төрөхөөс өсөж томрох хүртэл хайрлан энхрийлж, хүйтэнд дулаан биедээ наан дулаацуулж, ангир уураг сүүгээрээ хөхүүлэн хооллож, баас шээстэйгээ холилдон хэвтэхэд минь гараараа цэвэрлэж, хэл амаараа нусыг минь арилгаж, явж ярьж чадахгүй тохойн чинээ өчүүхэн биеийг минь өдий зэрэгт хүргэсэн ачтан билээ та.

Яруу сайхан нэр хайрлан дуудаж, эрдэм мэдлэггүй ч зөв амьдрах талаар заан сургаж, олон янзын зүйлсээр баярлуулж, магтан сайшаасан ачтан билээ та.

Яавал сайн хүн болох бол?

Яавал сайхан явах бол?

Яавал өвчингүй эрүүл байх бол?

Үрийнхээ төлөө юу хийх вэ гэж үргэлжид бодон сэтгэлээ чилээнэ. Бусдыг хайрлаж байж бусдаар хайрлуулдаг. Харин эцэг эх минь хайрласан хайрандаа хариу нэхдэггүй.

Эхийн санаа үрд

Үрийн санаа ууланд гэгчээр бид ачийг нь хариулж баярлуулж төдийлөн чаддаггүй.

Бид ээж ааваа уурлуулж гомдоодог гэвч “ Үхтэл үр харам” гэгчээр биднийг буруутгах биш харин уучилж өршөөдөг. Хүн гэдэг сэтгэл зүрхтэй амьтан учир үүнийг уншаад бага ч гэсэн ухаарал аваасай. Эцэг эхээс төрсөн бид ээж аавынхаа ачийг хариулан баярлуулаарай.

Leave a Reply