Мөн өнгөрсөн онд улсын хэмжээнд 77 528 хүүхэд эсэн мэнд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3200-гаар буюу 4.3 хувиар өсжээ.
Эсэн мэнд төрсөн хүүхдийн 39 787 буюу 51.3 хувь нь хүү, 37 741 буюу 48.7 хувь нь охин байна.
Нийт амьд төрсөн хүүхдийн 3421 нярай буюу 4.4 хувь нь 2500 гр-аас доош жинтэй, 533 тохиолдол буюу 0.7 хувь нь төрөлхийн гажигтай төрсөн хэмээн Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээллээ.