yos

Хүүхэддээ заах хүнтэй харьцах Монгол ёсон

    Монгол улс дэлхий дахинд хүнийг хүндлэх соёлоороо гайхагддаг ард түмэн. Үеийн үед ахмад хүнтэй хэрхэн харьцахыг зааж ирсэн. Тиймээс та ч бас хүүхдэдээ хүнтэй хэрхэн хүндлэлтэй харьцахыг зааж сургаарай. Дараах зан байдлыг анхаарч засууштай хэмээн монгол уламжлалт ёсонд дурдсан байдаг ажээ.

Баяр ёслол, зовлон гамшгийн үед хоорондоо уурлан тэрсэлдэх, уцаарлахыг ихэд цээрлэдэг. Учир нь буянд харш бөгөөд ажил үйлс бүтэлгүйтнэ гэж үздэг.

Хүнтэй эвгүй харьцах, эд юмс, сэтгэл санаагаар хохироохыг цээрлэдэг. Амин хувиа хичээн, ядарч зовсон нэгэнд туслахгүй өнгөрийг монгол хүн тэвчдэггүй. Иймээс ч “Олны хүч оломгүй далай” хэмээдэг.

Монгол хүн чанга хашхичин ярихыг жигшдэг. “Муу хүний дуу их, марал илжигний ааль их” гэж ярьдаг.

Хүнийг доромжлох, биед нь хамаагүй гар хүрэх, ширүүн харах, хүний дэргэд билэггүй, хараалын үг хэлэхийг цээрлэнэ.

Ахмад болон бусад хүмүүстэй харьцахдаа их зан гарган үл дуугарах, ташаа тулах, том дуугарах, эн зэрэгцэн ярих, чанга хашхичин ярих, яриан дундуур нь орж үгийг нь таслах, ном үзэж байхад ном руу нь өнгийх, түүнчлэн ярилцаж байхдаа явган суух, хөлөө ачин суухыг цээрлэдэг. “Ахаа алд хүндэл, дүүгээ дэлэм хүндэл” гэдэг.

Leave a Reply