child-food

Хүүхдийн бэлгийг хэрхэн зөв сонгох вэ?

Монголд олон төрлийн баяр болдог гэж хүмүүс ихээр шүүмжилдэг. Гэхдээ ямар ч баяр болсон хүүхдийн гарыг цайлгахад хүн бүр анхаардаг. Энэ нь монгол түмний эрт үеэс хүүхдийг цайлган сэтгэлтний бэлгэдэл гэж гомдол төрүүлэх вий гэснээс сэргийлсэн арга билээ.

Одоо үед хүүхдэд юу өгөх вэ гэдэг хамгийн чухал асуудал. Тэдний дархлаа насанд хүрсэн хүнийхээс сул байдаг учир юу өгөх вэ гэдэгт хамгийн сайн анхаар. Тиймээс дараах зөвлөгөөг уншаарай.

Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн худалдан авахдаа бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн газар, гарал үүсэл тодорхой эсэх, хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн эсэх, сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалган авч хүүхдийнхээ эрүүл мэндэд үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь чухал юм. Түүнчлэн хүүхдийн насны онцлогт тохирсон бэлэг сонгохоос гадна нөөшилсөн болон лаазалсан бүтээгдэхүүний чанарт онцгой анхаарахыг зөвлөж байна.

Төрөл бүрийн ундаа, жүүс, компот зэргийн шүүс нь булингартай эсэх, тунадас үүссэн, доторх жимс нь ялзарч муудсан эсэхийг сайтар шалгах,

Үйлдвэрлэсэн болон дуусах хугацаа, хадгалах нөхцөл, хэрэглэх заавар, тэжээллэг чанар, орц найрлага зэргийг сайн шалгаж авах,

Ариун цэврийн шаардлага хангаагүй, бохир орчин, гудамж талбайд ил задгай худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүн, хүүхдийн бэлгийг худалдан авахгүй байхыг зөвлөж байна.

Лаазалсан бүтээгдэхүүний сав нь зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч таг нь төмбийсэн, дарахад хонхолзож байвал, задалж үзэхэд дээр нь хийн бөмбөлөг үүссэн байвал хэрэглэхээс татгалзаарай.

Таны хайртай, ойр дотны хүмүүс эрүүл, аюулгүй хүнс хэрэглэх нь гагцхүү ТАНЫ СОНГОЛТ-оос шалтгаална. Дээрх зөвлөмжийг амьдралдаа хэрэгжүүлж, үр хүүхдээ эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэхийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөж байна.

Leave a Reply