huuhdiin-setgel-zui

Хүүхдийн сэтгэлийн хат эцэг, эхийн халамжаас шалтгаалдаг

Аав ээжүүд боловсролын байдлаасаа үл хамааран 70-80 хувь нь хүүхдэд гар хүрдэг бөгөөд “Бид өөрсдөө зодуулж өссөн, буруудаад байсан зүйл алга” гэж ихэнх аав ээжүүд үздэг байна.

Гэтэл хүүхдийг байнга зодож шийтгэх нь тэдний өөртөө итгэх итгэлийг үгүй хийдэг. Хүүхэд маш сул дорой, бусдын дунд өөрийгөө илэрхийлэх чадвар сул болж, энэ нь насан туршид нь нөлөөлдөг.

Хүүхэд зөвхөн өөрийг нь зодож шийтгэх вий гэж айсан үедээ л үгэнд ордог, бусад үед дураараа авирладаг сөрөг хандлагатай болдог.

Мөн дүүгээ зодох, тоглоомоо зодох хэмхлэх, бусдыг дээрэлхэх найзуудаа цохих, өөрөөсөө л сул дорой нэгнийг өдөж хоргоож зодох муу авиртай болохоос гадна хайр халамж мэдрэх насандаа аав ээждээ болон бусдад зодуулж өссөн хүүхэд насанд хүрээд бусдын хүчирхийлэлд хэт хүлээцтэй, бусдыг зодох, зодуулах нь хэвийн зүйл гэж хүлээж авдаг нь хамгийн аюултай юм. Иймээс бяцхан үрсдээ хайр халамжийг хангалттай өгч байгаарай.

Leave a Reply