haniad-nam-darah

Бөөрөнхий байцаагаар ХАНИАД нам дарах зөвлөмж

                   Ханиад томууны өвчлөлүүд их байгаа учир, эмийн бус аргаар ханиадыг нам дарах аргаас хүргэж байна. Энэ нь туршигдсан шилмэл монгол уламжлалт арга юм байна.

Бараг 2 жилийн өмнө фэйсбүүкээр бөөрөнхий байцаагааj ханиад эмчлэх арга тархаж, тэр цагаас хойш би хүүхдүүдийнхээ ханиадыг эмчлэхэд энэ аргыг ашиглах болсон. Энэ арга маш үр дүнтэй бөгөөд элдэв эм өгөлгүй хүүхдүүдийнхээ ханиадыг дарах боломжтой болсондоо маш баяртай байдаг.

Фэйсбүүкт хүүхэд ханиад хүрээд яах вэ? Гэсэн пост коментууд зөндөө байдаг. Энэ аргыг санал болгохоор зарим нь яг яаж тавих учраа олохгүй байх шиг байгаа юм. Иймээс дарааллын дагуу зурган заавар оруулав.

  •  Байцааны далбагар навчийг буцалж байгаа усан 1-2 мин чанана
  •  Гаргаж ирээд усыг нь шавхран, хөргөнө
  • Ус нь шавхарсан байцаан дээрээ жижиг халбаганы үзүүрт жаахан зөгийн бал тавьж нимгэн тараана. Чийгтэй байцаанд зөгийн бал нь амархан тарчихна оо. зөгийн бал нь яг цэвэр байх ёстой шүү
  • Зөгийн балтай хэсгийг доош нь харуулаад Хүүхдийн ар нуруунд, уушги тушаа тавьж өгнө
  •  Ороолт хийхэд энэ эмнэлгийн уян боолт их амар байдаг болхоор би байнга ашигладаг.
  • 6Энэ ороолтыг 3-4 хоног тууштай тавихад цэртэй болон хий ханиалга нам болно доо.

Өдрийн цагаар салхи авахуулахгүй байхад анхаарах хэрэгтэй. Би бол байцааг нь аваад ороолттой нь өнжүүлдэг. Энэ боолт нимгэн болохоор биед эвтэйхэн, овойж мэдэгдэхгүй

Leave a Reply