Дэлгүүр хэсэхэд хүмүүсийн цагийг хэмнэдэг “унаа” бол урсдаг шат. Хүүхэд багачуудын хувьд урсдаг шатаар дээш доошоо гарч тоглож наадах дуртай байдаг. Гэвч урсдаг шатны аюулын талаар эцэг эхчүүд тэр болгон мэддэггүй. Тэгвэл танд дараах мэдээллийг бэлтгэлээ.
Хятадын Гуандун мужийн Дунгуань хотын “Dongguan mall” их дэлгүүрт хоёр настай хүү урсдаг шатны бариулан дээр гарч тоглож байгаад доод давхар руу унасан хэрэг гарсан. Хоёр давхрын зайтай газраас унасан хүүгийн амийг аврахын тулд Хятадын эмч нар хэдэн өдрийн турш тэмцэлдсэний эцэст үхлийн аюулгүй болгосон юм.
Улаанбаатар хотын томоохон худалдааны төвүүд, барилгуудын ихэнх урсдаг шат ийнхүү хамгаалалтгүй байдаг учир эцэг эхчүүд хүүхдээ хараа хяналтгүй битгий орхиорой.
Урсдаг шатаар гүйх, явах болон давхар эгнээгээр зогсон үйлчлүүлэхийг хориглодог. Юм бүхнийг сониучирхаж байдаг бага насны хүүхдүүдийн хувьд энэхүү журмыг үл баримталдаг бөгөөд үүнээсээ болж урсдаг шаттай холбоотой гарч буй осол олноор бүртгэгддэг байна. Тухайлбал урсдаг шатны зөвхөн баруун гар талд зорчигчид зогсож байгаа үед гэнэт зогссон урсдаг шатан дээрээс унах магадлал нь зүүн талд зогсож, гүйж, алхаж яваа зорчигчдод хамгийн их байдаг байна. Энэ нь бүх зорчигчид урсдаг шатны баруун талд зогсож, хүндийн жин баруун гар талдаа очдогоос зүүн талд зогссон хүмүүс илүү хүчтэй савагдан унах магадлалыг өндөр болгодог гэсэн үг юм. Тиймээс бүх зорчигчдыг урсдаг шатны зөвхөн нэг талд зогсож явахыг сануулдаг.
Урсдаг шатаар зорчихдоо хүүхдэдээ хяналт тавих, хүүхдээ тэргэнд биш гар дээрээ авч явахыг анхааруулж байна