shiwees-hiilgeh-zowlomj

Шивээс хийлгэх гэж байна уу, тэгвэл анхаар!

~Шивээс хийлгэх гэж байна уу, тэгвэл анхаар!~

ЖИЖИГ ШИВЭЭСНЭЭС ЭХЭЛ

Хэрвээ анх удаа шивээс хийлгэх гэж байгаа бол жижиг зүйлээс эхлэх хэрэгтэй. Шивээс хийх үйл явцаас авхуулаад арьсанд чинь яаж нөлөөлөх, хэр хүлээж авч байх, бие чинь эвгүй болох үгүй гэх мэтийг мэдэх хэрэгтэй.

ӨВДӨЛТ БИЙ ГЭДГИЙГ САНААРАЙ

Хэт мэдрэмтгий бол анх удаа шивээс хийлгэхдээ хавирга, өвдөгний ар тал, тохой, эмзэг хэсэг гэх мэт газруудад хийлгээд хэрэггүй.

ЦАГ ХУГАЦАА

Нар шарах, усанд норох зэрэг нь шинэхэн шивээсийг үгүй болгодог.Хавар болон намрын улирал нь шивээс хийлгэх хамгийн тохиромжтой цаг.

ХЯМДХАН ГАЗРЫГ ХЭЗЭЭ Ч БҮҮ СОНГО

Магадгүй хэн нэгэн хүний, эсвэл найзын чинь санал болгосноор хямдхан газар байх юм болох татгалзах хэрэгтэй. Энэ бол тоглоом биш, амьдралд чинь гарах томоохон өөрчлөлт гэдгийг санаарай.

СУДАЛГАА САЙН ХИЙ

Тухайн шивээсчин артистийнхаа хийсэн шивээс болон түүнд хандах хүмүүсийн сэтгэгдлийг сонсох нь бас зөв шийд гаргахад их тустай.

УХААЛГААР СОНГОЛТОО ХИЙ

Насанд туршид чинь мэнгэ мэт чамтай хамт үлдэж, түүгээр чинь бараг л чамайг танихаас наагуур юм болох учир харамсахгүйгээр ямар шивээс хийлгэх вэ гэдгээ ухаалагаар сонго.

ҮРГЭЛЖ АСУУ

Шивээсчин артистаасаа зөвлөгөөг маш сайн авах хэрэгтэй. Гарч болох эрсдэлээс авхуулаад цаашид яах ёстой гэх зэргээр нарийн асуух хэрэгтэй.

ХИЙХ ЁСТОЙ ЗҮЙЛСЭЭ ЗААВАЛ ХИЙ

Шивээсчин артистийнхаа өгсөн зөвлөгөөг дагаагүйгээс болоод хүмүүст янз бүрийн хохирол гардаг. Тэгэхээр өөрийн ухамсаргүй үйлдлээс өөрийгөө ч бусдыг ч хохироогоод хэрэггүй.

ЗҮҮ

Зүүг үргэлж шинэ эсэхийг шалга. Шинэ зүү задалж буйг өөрөө хараагүй тохиолдолд хэрэглэхээс татгалзаарай.

ЧИНИЙ ЗӨВ ГЭЖ БОДСОН Л БОЛ ЭНЭ ЗӨВ БАЙХ БОЛНО

Хэрвээ чи үнэхээр хийлгэхийг хүсэж л байгаа бол өөрийнхөөрөө шийдээрэй.

No Responses

  1. Нэргүй 2019.01.23
  2. Нэргүй 2019.07.16

Leave a Reply