~Сахар таны эрүүл мэндэд долоон ХОР дагуулна~
Донтуулах шинж чанартай: Элсэн чихэр нь таны биед мансууруулах, тайвшруулах шинж чанарыг үзүүлдэг.
Хортой: Элсэн чихэр идсэнээр нойр булчирхайг гэмтээх, дархлалын системийг саатуулах, биеийн эрдэс бодисыг үгүйрүүлнэ.
Эрүүл мэндийн асуудлууд: Зүрхний өвчин, холестрол, даралт ихсэх, цусан дахь сахарын хэмжээ буурах зэрэг нь бүгд элсэн чихрийн хэрэглээнээс үүсдэг.
Таргалалт: Элсэн чихэр нь хүний биеийн бодисын солилцоо явуулдаг гормон, биеийн инсулины хэмжээнд нэвтэрч өөх таргыг шатаахгүйгээр цуглуулдаг байна.
Сэтгэл хөдлөлүүд: Уур унтууцал, сэтгэл хувирах, сэтгэл гутрал, анхаарал сарнилт зэрэг нь бүгд элсэн чихэртэй холбоотой.
Арьсны асуудал: Үрчлээс зэрэг насжилтын шинжийг хурдасгаж, арьсны эмгэг, шарх зэргийг удирддаг байна.
Шүдний гэмтэл: Элсэн чихэр хүний шүдэнд хэрхэн нөлөөлдгийг хүн бүр мэдэж байгаа биздээ.
Энд бидний уух ундаа, хоол хүнсэнд нэмдэг элсэн чихэр нь цэвэр жимснээс гарах чихэрнээс ялгаатай гэдгийг анхаараарай. Цэвэр жимснээс гарах чихэр нь витамин, эрдэс бодистой байдаг. Боловсруулсан элсэн чихэр нь нөгөө талаас ямар ч шим тэжээлгүй бөгөөд таны биен дэх кальци, витамин Б, кали, магнийг сорж авдаг аж.
Тиймээс эрүүл мэндээ бодон аль болох цагаан элсэн чихрээс бор элсэн чихэр хэрэглэх, боловсруулсан элсэн чихрээс татгалзан, цэвэр шинэхэн жимс хэрэглэж байхыг зөвлөж байна.