Энэ нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 295 (1.6%)-аар, төрсөн хүүхэд 311 (1.7%)-ээр тус тус өссөн үзүүлэлт байсныг Үндэсний статистикийн хорооноос нийгэм, эдийн засгийн 2020 оны гуравдугаар сарын статистик мэдээллийг танилцуулах үеэр онцлов.
ҮСХ-ны Шинжилгээ судалгаа, түүврийн албаны ахлах статистикч Н.Өлзийханд “Амаржсан эхчүүдийн 13.8 мянга (74.7%) нь 6, түүнээс дээш удаа жирэмсний хяналтад хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 255 (1.9%)-аар нэмэгдсэн байна. Мөн 74 (0.4%) нь гэртээ төрсөн нь өмнөх оны мөн үетэй адил байна.
Харин гуравдугаар сард 6,640 эх амаржиж, өмнөх сараас 958 (16.9%)-аар нэмэгджээ. Амаржсан эхчүүдийн 4,922 (74.1%) нь 6, түүнээс дээш удаа хяналтад хамрагдаж, өмнөх сараас 624 (14.5%)-өөр нэмэгджээ.
Хүүхдүүдийн хувьд улсын хэмжээнд 2020 оны эхний улиралд 18.7 мянган хүүхэд төрсөн нь өмнөх оны мөн үеэс 311 (1.7%)-ээр нэмэгдсэн.
Нийт амьд төрсөн хүүхдийн 18.0 мянга (96.4%) нь төрсний дараа нэг цагийн дотор хөхөө амласан бөгөөд өмнөх оны мөн үеэс 265 (1.5%) -аар нэмэгдсэн бөгөөд 163 (0.9%) нь төрөлхийн гажигтай, 889 (4.8%) нь 2,500 граммаас бага жинтэй байсан байна.
1,000 хүнд ногдох төрөлт Улаанбаатар хот болон Говь-Алтай, Говьсүмбэр, Орхон, Увс, Баян-Өлгий, Ховд, Өмнөговь, Дорнод аймагт улсын дунджаас 0.1-0.9 пунктээр дээгүүр, бусад аймагт 0.1-2.9 пунктээр доогуур байна” гэлээ.