brokly-ondog-salat

АМТТАЙ: Брокклитой өндөгний салат

Орц: (4 хүний порц)

  • Брокколи 1 ширхэг
  • Өндөг 3 ширхэг
  • Сонгино 1/4 ширхэг
  • Даршилсан өргөст хэмх жижиг 3 ширхэг
  • Майонез 3-4 хоолны халбага
  • Давс
  • перец

Хийх заавар:
1. Брокколигоо жижиг хэсгүүдэд хуваагаад, давстай буцалсан усанд 5 минут чанаад шүүж, улам жижиглэн хэрчинэ. Хэт усархаг байвал гараараа зөөлөн базаж усыг нь шүүж өгөөрэй.
2. Өндгөө чанаад арилган, шар цагаанаар нь ялган цагааныг нь гараараа хугалж жижиглэнэ.
3. Сонгино, даршилсан өргөст хэмхээ жижиглэн татаж, салатны савандаа өндөгний шар, майонез тайгаа сайтар хольж давс перецээр амтална. Брокколи, өндөгний цагаанаа нэмж хутгана.

Leave a Reply