huuhdiin-asramj-coronavirus

КОРОНАВИРУС: Хүүхдийн халамжийн төвүүдэд зөвлөмж өглөө

Дэлхийн улс орнуудад шинэ төрлийн ковид 19 вирус дэгдсэнтэй холбогдуулан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01/95 тоот “Зөвлөмж хүргүүлэх тухай” албан бичгийн хүрээнд Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран Хүүхдийн төрөлжсөн асрамж, халамжийн төвүүдийн нөхцөл байдалтай танилцаж зөвлөмж чиглэл өгөх ажлыг энэ сарын 14-18-ны хооронд 17 байгууллагын 28 асрамжийн төвд зохион байгуулсан байна.

Асрамж, халамжийн төвүүдэд дараах зөвлөмжийг хүргэн ажиллажээ. Үүнд:
– Эрүүл мэндийн болон бусад мэргэжлийн байгууллагын өгсөн зөвлөмжийг дагах
– Албан ёсны, бодит мэдээллийг Эрүүл мэндийн яамны мэдээллээс авах
– Эх сурвалж нягтлагдаагүй мэдээллийг цааш нь түгээж дамжуулахгүй байх
– Хүүхэд болон ажилтан, албан хаагчдын дархлааг дэмжихэд анхаарч ажиллах
– Хүүхдүүдийн эрүүл мэндийн байдлыг тогтмол хянах
– Хүүхдийн хувийн ариун цэврийг сайтар сахиулах
– Онц шаардлагагүй тохиолдолд хүүхдийг гадагш гаргахгүй байх
– Төвийн байранд гадны хүн нэвтрэхийг хязгаарлах
– Асрамж, халамжийн төвийн орчны болон галын аюулгүй байдлыг хангах
– Хүнсний нөөц болон шаардлагатай үед хэрэглэх эм, тариа, анхан шатны тусламжийн хэрэгслийн бэлэн байдлыг хангах
– Шаардлагатай тохиолдолд хэрэглэх шатахууны нөөцтэй байх
– Хүний нөөцийн судалгаагаа шинэчилж гаргах
– Төвийн багш, ажилчдын нийгмийн асуудалд анхаарах
– Төвийн багш, ажилчдын ажиллах цагийн хуваарийг оновчтой зохион байгуулах
– 0-10 насны хүүхэдтэй ажилтан албан хаагчдын судалгаа гаргах
– 0-10 насны хүүхэд нь харах хүнтэй үлдэж байгаа эсэхэд тогтмол хяналт тавих
– Шаардлагатай тохиолдолд ажилтан албан хаагчдын гэр бүлтэй холбогдох 2-3 хүний мэдээлэл, утасны дугаартай байх
– Шаардлагатай тохиолдолд ажиллах нэмэлт хүний нөөцтэй байх
– Ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хугацаанд хийж хэвшүүлэх зэрэг зөвлөмжийг хүргүүлсэн байна.

Эх сурвалж: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Leave a Reply