hudag

СЭРЭМЖИЛ: Худаг дотроос цогцос олджээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “Ус сувгийн удирдах газрын авто бааз”-ын урд талд дулааны шугам сүлжээний худаг дотор хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг тус дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс 01.20-ны өдрийн 19:46 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 10.5 км замыг туулан 20:19 цагт очиж, нэр, нас, харьяалал нь тодорхойгүй эмэгтэй хүний цогцсыг гаргаж, тус дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply