huuhdiin tuslamjiin utas

“Хүүхдийн тусламжийн утас 108” төлбөргүйгээр ЗӨВЛӨМЖ өгнө

“Хүүхдийн тусламжийн утас 108” үйлчилгээний төв нь Монгол Улсын хэмжээнд хүүхдийн эрхийг хангах, тэдний дуу хоолойг сонсох, хүүхдэд сэтгэл зүйн яаралтай болон бусад туслалцаа үзүүлэх зорилгоор 24 цагийн турш бүх үүрэн телефоны дугаараас үнэ төлбөргүйгээр дуудлага хүлээн авдаг билээ.

~“Хүүхдийн тусламжийн утас 108” төлбөргүйгээр ЗӨВЛӨМЖ өгнө~

“Хүүхдийн тусламжийн утас 108” Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хагмаалах Өдөр буюу Хүүхдийн баяраар хүүхдийн эрх, хамгаалал болон бага насны хүүхдүүд эцэг эхээсээ төөрөх, нарших, хоолны хордлого авсан зэрэг дуудлага мэдээллийг үнэ төлбөргүйгээр хүлээн авч, тусламж үзүүлэн ажилласан байна.

Тус төв нь өдөрт 400-500, хоногт 1000-1200 дуудлага хүлээн авч хариу мэдээлэл зөвлөгөө, хамгааллын үйлчилгээнд холбон зуучилдаг бөгөөд нэг ээлжиндээ гурван зөвлөгч-сэтгэл зүйч, нэг ахлах нийгмийн ажилтан гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажилладаг байна.

Leave a Reply