ulaan-buudai

САЙН МЭДЭЭ: Түүхэндээ анх удаа 5 сая тонн улаан буудай хураан авчээ

Төв аймгийн атар газар эзэмшигчид өнөөдөр түүхт ойгоо тэмдэглэн өнгөрүүлж байна. Баярын үйл ажиллагааны үеэр салбартаа олон жил ажилласан Төв аймгийн Атрын сангийн аж ахуйн дарга, ахмад ажилтан Сүрэнжавын Тамжидыг “Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан” цолоор шагнаж хөдөлмөр зүтгэлийг нь үнэлсэн байна.

Жаран жилд нийт хураан авсан “Үр тарианы ургац”-аар Цээл сум, Жаргалант сум, Угтаалцайдам сумд шалгарсан байна. Харин Цээл сум үр тарианы үйлдвэрлэлийн 20,6хувь, Жаргалант 20,0хувь, Угтаалцайдам сум 14,4 хувийг буюу нийт 2,8 сая тонн үр тариа үйлдвэрлэсэн амжилт гаргажээ. Мөн Жаран жилд нийт хураан авсан “Төмсний ургац”-аар тэргүүлсэн Жаргалант сум, Борнуур сум, Сүмбэр сум шалгарлаа. Жаргалант сум нийт 628 мянган тонн буюу 34хувь, Борнуур сум 479,3 мянган тонн буюу 26хувь, Сүмбэр сум 208,2 мянган тонн буюу 11,3хувь төмсийг тус тус үйлдвэрлэсэн амжилт гаргасан талаар албаныхан онцолж байна.

Түүхэн жилүүдэд “Хүнсний ногооны ургац”-аар Борнуур, Батсүмбэр, Жаргалант сум тэргүүлсэн бөгөөд Борнуур сум нийт 203,3 мянган тонн буюу 31хувь, Батсүмбэр сум 157,9 мянган тонн буюу 24хувь, Жаргалант сум 58,9 мянган тонн буюу 10хувь хүнсний ногоо тус тус үйлдвэрлэсэн амжилт гаргажээ.

Төв аймаг улсын хэмжээний үр тарианы 22.9 хувь, төмсний 55.2 хувь, хүнсний ногооны 15.9 хувь, малын тэжээлийн 36.5 хувийг дангаараа үйлдвэрлэхийн зэрэгцээ энэ онд 104,9 мянган тонн төмс үйлдвэрлэсэн амжилтаар улсдаа тэргүүллээ. 2019 онд үр тарианы хураан авсан нийт ургацаар Эрдэнэсант сум /үр тариа12472 га-д тариалж, 21078 тн/, төмсний нийт ургацаар Жаргалант сум /төмс 5660 га-д тариалж 73450 тн/, хүнсний ногооны нийт ургацаар Борнуур сум /хүнсний ногоо 365 га-д тариалж, 6028 тонн/,тэжээлийн ургамлын нийт ургацаар Баянчандмань /тэжээлийн ургамал 1650 га-д тариалж, 9900 тн/ сумд тус тус тэргүүлсэн амжилт гаргажээ.

Leave a Reply