mergejliin-hyanalt

Цэцэрлэгийн туслах багш, тогоочоос гэдэсний эмгэг үүсгэгч НЯН илэрчээ!

Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газраас аймгийн Нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний зохион байгуулалт, үзлэг шинжилгээний чанар,аюулгүйбайдалд төлөвлөгөөт хяналт шалгалтыг энэ сарын 10-13-нд хийлээ.

Шалгалтаар Баруун-Урт сумын 8, 10-р цэцэрлэгийн нэг туслах багш, нэг туслах тогооч эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх шинжилгээгээр гэдэсний эмгэг төрөгч /сальмонелла/ илэрснийг дэвтэрт бичээгүй ноцтой зөрчил илэрчээ. Аймгийн нэгдсэн эмнэлгийн лабораторийн их эмч эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээний дэвтэр дээр нян илрээгүй гэж бичсэн нь тухайн хүний ажлын хариуцлага хангалтгүй байгаатай холбоотой.

~Цэцэрлэгийн туслах багш, тогоочоос гэдэсний эмгэг үүсгэгч НЯН илэрчээ!~

Одоогоор дээрх ажилчдыг ажлаас нь түр хугацаагаар түдгэлзүүлж эмчилгээ хийгдэж байна. Шалгалтаар илэрсэн энэ мэт зөрчил нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд орох шаардлагатай иргэд заасан хугацаанд үзлэг шинжилгээнд ороогүйтэй холбоотой бөгөөд зарим сургууль, цэцэрлэгүүд үзлэгт хамрагдвал зохих хүмүүсээ үзлэг шинжилгээнд хамруулаагүй байна. Иймд урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд шуурхай хамруулж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөжээ.

Leave a Reply