Хос_b

13 хүүхдээ хорьж, хүчирхийлдэг эцэг, эхэд 25 жилийн ял оноолоо

2018 оны эхээр цагдаагийнхан өөрийн 13 хүүхдээ гэртээ хорьж, тамлан зовоож байсан хос болох Дэвид болон Луйз Турпин нарыг баривчилсан билээ.

Хоригдож байсан хүүхдүүд 2-29 насных байсан ба тэднийг гэрийнхээ зооринд хорьж, нийгмээс тусгаарлаж байжээ.

Тэднийг зугтахаас сэргийлэн хос хөвгүүдээ нь төмөр ортой нь хамт хүлдэг байсан бол охидуудаа нүцгэнээр нь хүйтэн өрөөнд хорьдог байсан аж.

Охидуудын нэг  17 настай М гэгч эцэг, эхээ зах явсан хойгуур цагдаа руу ярьсанаар уг хэрэг олны анхаарлыг татсан юм.

Охин “Хурдан ирээрэй. Бид маш хүнд нөхцөлд амьдарч байна. Ах нар минь ямар ч тэнхээгүй болсон. Энэ байдлаараа бид турж үхэх аюултай байна. Эцэг, эх минь ямар ч шалтгаангүйгээр биднийг хорьж, тамлаж байна” гэж хэлжээ.

Цагдаагийнхан уг дуудлагаар хосын гэрт нэгжлэг хийх үеэрээ зоориноос хүүхдүүдийг олсон байна. Сонирхолтой нь хүүхдүүд хосын төрсөн хүүхдүүд байсан нь тогтоогдсон юм. Өнөөг хүртэл тэд ямар шалтгаанаар хүүхдүүдтэйгээ хэрцгий ханддаг байсан нь нууц.

Хүүхдүүд бүгдээрээ хоол хүнсний хүнд хэлбэрийн дутагдалд орохоос гадна сэтгэцийн хувьд эрүүл бус болсон байсан гэнэ.

Калифорни мужийн шүүх Америкийн түүхэн дэх хамгийн хэрцгий хосын нэгээр тодроод буй Дэвид, Луйз нарт 25 жилийн хорих ялаар шийтгэсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Шүүхийн үеэр Луйз “Зөвхөн тэдний сайн сайхны төлөө” хэмээн орилж байсан бол Дэвид “Биднийг уучлаарай. Та бүхний ирээдүйд аз жаргал хүсэе. Үнэхээр уучлаарай аавыгаа” гэж хэлжээ.

Эцэг, эхийнхээ харгис хүчирхийлэл дор олон жилийг өнгөрүүлсэн хүүхдүүдийн эрүүл мэндэд гойд анхаарлаа хандуулж буй бөгөөд тэд өдгөө улсын асрамжийн газарт амьдарч, боловсрол эзэмшиж байна.

Leave a Reply