huuhdiin-sonirhol

Өөрийнхөө бус, хүүхдийнхээ мөрөөдлийг БИЕЛҮҮЛ!

Хүүхэд бол эцэг эхийн толь хэмээдэг. Тэр бол бүхэл бүтэн том ертөнц, өөрийн гэсэн үзэл бодолтой басхүү сонирхол бяцхан хүсэл мөрөөдөлтэй нэгэн. Дийлэнх аав, ээжүүд хүүхдийнхээ өмнөөс бүгдийг шийдэж, өөрсдийн мөрөөдлийг хүүхдээрээ гүйцэлдүүлэх хүсэлтэй байдаг нь нууц биш.

Хүүхдийн авьяасыг нээж хөгжүүлээгүй, сонирхолтой зүйлээрээ оролдох боломж өгөөгүйн улмаас дотоодод нь их хэмжээний сөрөг энерги бий болдог байна. Тэр нь улам бугшин хожим ямарваа муу зүйл хийх уг сурвалж ч болох магадлалтай гэнэ. Тэд наад зах нь мэргэжлээ буруу сонгоно.

Орчин үеийн нийгэмд хүмүүсийн 70 орчим хувь нь дургүй ажлаа хийсээр байдаг тухай “Форбес” сэтгүүлд нэгэнтээ дурдаж байв. Зөвхөн мөнгө олохын төлөө ийн өөрийгөө хүчлэх нь стресстэй, өвчлөмтгий нэгэн болдог ажээ. Учир нь ийм хүмүүс маш амархан ядардаг.

Харин дуртай зүйлээ хийж буй хүн тэр бүр ядардаггүй бөгөөд амьдралаас баяр жаргал мэдэрдэг гэдгийг эрдэмтэд баталдаг. Гэтэл орчин цагийн нийгэмд хүний тусгаар, бие даасан, нандин чанар улам бүдгэрч байгаа нь мэргэжилтнүүдийн санааг зовоох болжээ.

Leave a Reply