Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүнээр өнөөдөр шинэ даргын томилгооны асуудлыг хэлэлцэнэ. Өнгөрсөн баасан гарагт цэцийн бүрэлдэхүүн хуралдаж, даргаа сонгохоор товлоод байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшилсон билээ.
Үндсэн хуулийн цэцийн даргыг сонгоно. Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6.1-д “Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж, нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг сонгоно” гэж заасан. Энэ дагуу 2-3 нэр дэвшигч тодруулж, нууц санал хураалт явуулах юм.