Хаврын улиралд шувуу их нүүдэллэн ирдэг. Тэдэнд зориулж үүр хийж өгвөл их буян болдог гэдэг. Тиймээс хүүхдүүд та бүхэн шувууны үүрийг хийж сураарай.
Танд шувууны үүр хийхэд тань
- Цэвэр мод 2. Хөрөө 3. Гар өрөм 4. Алх 5. Хадаас 6. Зүлгүүр 7. Цагаан цавуу мөн танд туслах нэгэн хэрэг болно.
Хамгийн эхэнд та ямар шувуунд зориулсан шувууны үүр барихаа шийдэх хэрэгтэй. Хорвоо ертөнцөд маш олон шувуу оршин бий. Сонгосон шувуунаасаа хамаарч үүр хийх нүхний диаметр тодорхойлно гэсэн үг. Тиймээс мэргэжлийн хүнээс асууж, зөвлөгөө авахыг зөвлөж байна.
Үүр хийх модоо олно. Мод нь будаггүй, цэвэр байх хэрэгтэй. Ийм модыг хайх л юм бол мужааны газар, зах, мод бэлтгэх газар, гэрийн харанхуй өрөө гээд хаанаас л бол хаанаас олж болно гээч. Нэг урт банз байхад л хангалттай шүү. Мөн бусад багаж хэрэгслүүдээ олоорой.
Зургийн дагуу банзаа хэмжиж харандаагаар тэмдэглэгээ хийж байгаад тайрч, нүхлэнэ.
Модоо зүлгэж өөгүй болгоод, хооронд нь нааж болон хадаж бэхэлнэ.
Бэлэн болсон шувууны үүрээ ойн мод юм уу цэцэрлэгийн модны дээр хадаж тогтоогоорой.