huuhed-hudal-yrih

Хүүхэд ХУДАЛ ярих нь ямар нэг шалтгаантай байдаг…

       Таны бяцхан үр тань ХУДАЛ ярьж байна уу. Худал ярих нь цаанаа ямар нэг зорилготой эсвэл шалтгаантай байдаг. Мөн худлаа ярихыг нас насанд өөр өөр байдлаар авч үздэг.

Тухайлбал:

Гурав хүртэлх насны хүүхэд худлаа ярих нь биеэ хамгаалах зорилготой байх нь олон. Бяцхан хүүхдүүдийн хувьд энэ ертөнц, хүрээлэн буй юмс гайхмаар, учир нь олдохгүй, эсвэл аймаар санагдах үе их бий. Энэ үеүдэд өөрийгөө хамгаалах тэдний бодож олсон хамгийн шилдэг арга нь худлаа хэлэх байж болно.
Гурваас долоо хүртэлх насанд хүүхдийн хувьд бодит байдал болон хийсвэр ертөнцийг бүрэн ялгаж эхлээгүй байдаг. Үүний зэрэгцээ тэдний төсөөлөн бодох, хийсвэрлэх чадвар хүчтэй хөгжиж эхэлдэг. Тиймээс хүүхэд худлаа ярих нь эцэг эхчүүдийн санааг их зовоодог ч нөгөө талаас нь харвал таны хүүхдийн сэтгэн бодох чадвар хөгжиж байна, төсөөлөн бодож чадаж байгааг харуулж буй сайн хэрэг юм.

~Хүүхэд ХУДАЛ ярих нь ямар нэг шалтгаантай байдаг…~

Гэхдээ худал яриаг нь хэт өөхшүүлж, дэвэргэж болохгүйг анхаараарай.
Ойролцоогоор таваас арван насны үед хүүхэд худлаа ярихын сөрөг талыг ойлгож, хийсвэр болон бодит ертөнцийг ялгаж салгаж эхлэдэг. Энэ үед сургууль дээр мөрдөж буй дүрэм, насанд хүрэгчдийн шаардлагууд тэднийг аяндаа үнэнээ хэлэхийг шаардаж эхлэхэд худал ярих нь аажмаар зогсдог.
Харин зургаагаас дээш, эсвэл бүр арваас дээш насны хүүхэд тогтмол худлаа хэлээд байвал яах вэ? Энэ та хүүхдээ худлаа ярихыг хэт их өөхшүүлдгээс эсвэл үнэнээ хэлэхэд нь хэт шүүмжилж загнадгаас үүдэлтэй байж болно

Leave a Reply