Өчигдөр /2019.05.20/ Хөвсгөл аймгийн Мөрөн хотоос Улаанбаатар чиглэлд гарсан нийтийн тээврийн автобусанд дайж явуулсан хайрцагт бага насны гурван хүүхэд байсан гэх мэдээллийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж, иргэдийн уур бухимдлыг төрүүлээд байсан билээ.
Харин энэ хэргийн талаар Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас тодруулахад, “Хүүхэд хайрцагт хийж, нууцаар тээвэрлэхийг завдсан гэх хэрэг бүртгэгдээгүй. Мэдээллийг нягтлан шалгаж байна” гэлээ.
Түүнээс гадна дээрх мэдээлэл нь бодит бус гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Ийнхүү худал мэдээлэл түгээж, олон нийтийг төөрөгдүүлсэн анхдагч эх сурвалжийг тогтоож, хариуцлаа тооцохоор болсон байна.