Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд 3-5 хоногийн цалинтай чөлөө олгох тогтоолыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргалаа.
Тодруулбал, Засгийн газраас тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, эсхүл гэрээрээ 3-5 хоног чөлөө авч асарсан эцэг эхчүүдэд цалинтай чөлөө өгөх тогтоол гаргасан бөгөөд хувийн хэвшил энэ тогтоолыг дэмжиж ажиллахыг уриалсан гэдгийг ЗГХМА-аас мэдээллээ.
Энэхүү саналыг ц өчигдөр болсон Улсын онцгой комиссын хуралдааны үеэр гаргасан юм.